Хандивын сан өссөөр....
Та бүхэндээ сэтгэлээ гарган чин сэтгэлээсээ хандаж байгаад баярлалаа. Манай хандивын сан өссөөр  байгаад хувьдаа их баяртай байгаа шүү. Мөн Зараатайгаа нийлж байгаа болохоор та бүхэн аль нэгэнд нь өгчихсөн гэж санаа зовохгүй байж болно. Тав тавдахгүй,арав аравдахгүй сэтгэлээрээ жаахан ч атугаа буян болцгооё Монголчуудаа. Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй.  
"Хандивын сан өссөөр...." цааш унших »
Дэмжигч нөхөддөө баярлалаа
Юуны түрүүнд саналыг минь хүлээн авч дэмжих болсон та бүхэндээ баярлалаа. Энхүү блогоороо бид хандивын тайлан тооцоо,хандивлагчид болон зарцуулалт гээд бүх мэдээлэлийг нээлттэй,цаг тухай бүрт нь хүргэж байх болно. Иймд та бүхэн өөрсдийн санал бодолоо харамгүй хуваалцаж байна гэдэгт найдаж байна.
"Дэмжигч нөхөддөө баярлалаа" цааш унших »
Хандив хэрхэн өргөх вэ
Банжиг.Нэтийн гишүүдийн зүгээс санаачлан үүсгэж байгаа энэхүү Хуураа аргадая нэртэй хандивын аянд хандив өргөсөн гишүүдийн мэдээлэл энд тавигдах юм. Энэхүү хандивт цугларсан хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар гишүүдийн саналыг авч байна. Саналаа энэхүү блогт сэтгэгдэл маягаар үлдээнэ үү.

"Хандив хэрхэн өргөх вэ" цааш унших »
Банжигчид аа уриалж байна...
Өнөөдөр бид бүхний өмнө ямар нөхцөл үүсээд байгааг бүгд бэлхэнээ харж байгаа билээ. Нэгэнт нөхцөл байдал ийм болсон байхад ядаж бүгдээрээ би чи дээ хүрч,намчирхалгүй,улс төржилгүй залуу хүний гэгээлэг,оюунлаг бодлоор хандацгаая гэж уриалж байна.

"Банжигчид аа уриалж байна..." цааш унших »
(Нийт: 4)